Чайна Тисижу Сивил Инженеринг Групп ХХК-ийн захирлууд манай компанид зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцов
2023 оны 6-р сарын 20-нд Чайна Тисижу Сивил Инженеринг Групп ХХК (товчоор: Чайна Тисижу) олон улсын бизнесийн газрын Зүүн Азийн бүсийн төвийн ерөнхий захирал, Монгол дахь салбарын захирал Ан Ёе тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Сэнтиан групп ХХК-д(товоор: Хятадын Сэнтиан) зочилж, уулзалт хийв. Сэнтиан Энерги ХХК (товчоор: Сэнтиан Энерги) ерөнхий захирал Бээжин дэх төв оффист халуун дотноор хүлээн авч уулзсан бөгөөд талууд Хятад-Монголын хилийн төмөр зам болон нүүрсний олборлолтын салбар дахь хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй хэлэлцээ хийв. Уулзалтад Сэнтиан Энерги Компанийн дэд ерөнхий захирал, Чайна Тисижу Сивил Инженеринг Группын Нэгдүгээр Компани ХХК-ийн олон улсын бизнесийн газрын удирдлагууд болон бүс нутгийн салбарын захирлууд оролцов.
Сэнтиан Энерги ХХК-ийн Ерөнхий захирал эхлээд Чайна Тисижу Сивил Инженеринг Групп ХХК-ийн төлөөлөгчдийн багийг халуун дотноор угтан авсныг илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ, Сэнтиан Энерги ХХК нь урт хугацаанд эрчим хүч, ашигт малтмал болон олон улсын бизнесийн салбарт гүнзгий судалгаа хийж, арвин туршлага болон чадварлаг мэргэжилтнээр баялаг болсон гэв. Энэ удаад Сэнтиан Энерги ХХК нь Монгол Улсад Чайна Тисижу Сивил Инженеринг Гурпп ХХК-ийн төлөөлөгчидтэй урьдчилсан уулзалтууд хийсэн бөгөөд тус компани нь хүчтэй инженерийн барилгын чадамжтай гэдгийг мэдэж авсан байна. Ирээдүйд хоёр тал Монгол, Хятадын төмөр замын төслүүдийн бүтээн байгуулалтад хамтран ажиллаж, хөгжлийн хүчийг нэгтгэн, хүчтэй түншлэл бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ан Ёе төлөөлөгчийн Дарга Сэнтиан Энерги ХХК-ийн захирлуудын халуун дотноор хүлээж авсанд талархал илэрхийллээ.Тэрээр танилцуулахдаа, дэлхийн топ 500 компани болох Хятад Төмөр Зам ХК-ийн чухал гишүүн болох Чайна Тисижу Сивил Инженеринг Групп төлөөлөгчид нь иж бүрэн барилгын чадвартай томоохон компани бөгөөд дотоод гадаадын олон томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай гэв. Тухалбал, Монгол Улсын улсын №2 авто зам, нисэх онгоцны буудлын хурдны замын төслүүдийг хээржүүлж, Монгол улсын засгийн газар болон ард түмний өндөр үнэлгээг хүртсэн. Чайна Тисижу Сивил Инженеринг Гурпп ХХК төлөөлөгчид болон Хятад Сэнтиан ба Сэнтиан Энерги компани үндсэн үйл ажиллагааны хүрээнд өндөр хэмжээнд нийцэж, хамтран ажиллах өргөн боломжтой тул дээрх төслүүдийн хүрээнд цаашид хамтран ажиллахыг идэвхтэй дэмжин ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Энэ удаагийн хэлэлцээ нь ирээдүйн төслийн хамтын ажиллагааны чухал суурийг тавьж байна. Талууд ирээдүйн хамтын ажиллагааны боломжийг бүрэн үнэлж, харилцан давуу талыг ашигласан, ялалт бүхий зарчмаар одоогийн суурь дээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтдаа хөгжил цэцэглэлийн шинэ хуудсыг нээж, хоёр улсын ард түмэнд ашиг тус авчрахыг зорьж байгаагаа илэрхийллээ.