Сэнтиан Энерги Компани Монгол, Хятадын хоорондын төмөр замын тусгай шугамын бүтээн байгуулалтыг шинэ шатанд гаргахад хувь нэмэр оруулав
2023 оны 5-р сарын 23-ны өдөр Сэнтиан Энерги ХХК (товчоор: Сэнтиан Энерги) болон Монгол Улсын Нарийн Сухайтын төмөр зам ХХК нь Бээжин хот дахь төв байранд Монгол–Хятадын хил дамнасан төмөр замын тусгай шугамын төсөлтэй холбоотой хамтын ажиллагааны гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь Сэнтиан Энерги Компанийн хэрэгжүүлж буй Монгол–Хятадын хилийн Цэхэ боомтоос Нарийн Сухайт хүртэлх төмөр замын хэсэг дээрх төсөл бодитоор хэрэгжиж эхэлж байгааг илэрхийлж байна. Гарын үсэг зурах ёслолд хоёр талыг төлөөлөн Сэнтиан Энерги Компанийн Ерөнхий захирал болон Нарийн Сухайт төмөр замын компанийн Гүйцэтгэх захирал нар гарын үсэг зурсан юм. Мөн уг үйл ажиллагаанд дараах төлөөлөгчид оролцож, гэрээ байгуулах мөчийг гэрчлэв. Үүнд: Хятад Сэнтиан Групп-ийн даргын туслах У Лин, Гуан Мэнюань, Сэнтиан Энерги ХХК-ийн дэд захирлууд Пүжээ, Ху Яжэ, “Өсөх Зоос” ХХК-ийн дарга Чинбат, Монжуул компани-ийн Ерөнхий захирал Чингуун, Монголын Төрийн өмчит төмөр замын компанийн холбогдох албан тушаалтнууд болох Уганхүү, Эрдэнэ нар тус тус оролцлоо.
Нарийн Сухайт төмөр замын компани нь Монгол Улсын томоохон нүүрсний компаниуд болон Монголын Төмөр Замын Төрийн өмчит компанийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Хятадын хилийн Цэхэ–Нарийн Сухайт төмөр замын төслийг хэрэгжүүлэх зорилготой байгуулагдсан платформ төрлийн компани юм. Тус компани нь Монгол Улсад баялаг нөөц, туршлагатай бөгөөд улсын дотоод бодлого удирдлага, нүүрсний нөөц нийлүүлэлтийг хариуцдаг. Сэнтиан Энерги компани нь бодлого дэмжлэг, зах зээлийн үйл ажиллагаа болон нөөцийн зохицуулалтын өндөр чадавхтай бөгөөд энэ хилийн төмөр замын тусгай шугам болон хоёр улсын хилийн нүүрсний ложистикийн цогцолбор бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэнэ.Уг төсөл нь энэ оны 5-р сарын 27-ны өдөр Монгол Улсын Нарийн Сухайт төмөр замын талбайд барилгын шав тавих ёсоллыг зохион байгуулах болно.
Энхүү гэрээний гарын үсэг зуралт нь Сэнтиан Энерги Компанийн Монгол Улсын аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх чухал алхам бөгөөд Монгол-Хятадын эрчим хүчний коридорыг улам өргөжүүлж, эрчим хүчний хил дамнасан худалдааны хөгжилд түлхэц өгөх, улмаар улсын эрчим хүчний стратегийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах болно.