Сэнтиан Энерги Групп ХХК
Монгол хэл
Главная страница > Мэдээ,мэдээлэл > Сэнтиан Энерги,Чайна Тисижу Сивил Инженеринг Групп ХХК-ийн Монгол дахь салбар компанитай хамтран Хятад-Монголын эрчим хүчний гол зангилгааг хурдасган нээлээ

Сэнтиан Энерги,Чайна Тисижу Сивил Инженеринг Групп ХХК-ийн Монгол дахь салбар компанитай хамтран Хятад-Монголын эрчим хүчний гол зангилгааг хурдасган нээлээ

Эх сурвалж:Хатад Жин Ан ХХК
Нийтэлсэн огноо:2023-09-21

2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, олон удаагийн хэлэлцээний үр дүнд Сэнтиан Энерги ХХК-ийн охин компани болох Сэнтиан Нүүрс (Бугат) ХХК нь Чайна Тисижу Сивил Инженеринг Групп ХХК-ийн Монгол дахь салбар компани болон Монгол Улсын Түмэн Айл Инвест ХХК-тай хамтран Довцог Худгийн нүүрсний уурхайн төслийн талаар тохиролцож, стратегийн хамтын ажиллагааны гурван талт гэрээ болон холбогдох худалдааны гэрээг албан ёсоор байгууллаа. Гэрээний гарын үсэг зурах ёслолд Сэнтиан Энерги ХХК-ийн ерөнхий захирал, Сэнтиан Нүүрсийн хариуцсан дэд захирал Жиан Суан Чин, Чайна Тисижу Сивил Инженеринг Групын нэгдүгээр компанийн дэд захирал Дэн Эрлун, “Түмэн Айл” нүүрсний уурхайн төслийн менежер Лю Хайюн, Түмэн Айл Инвест ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Оргил болон Сэнтиан Энерги компанийн хамтын ажиллагааны түншүүдийн төлөөлөгчид оролцож, гэрээнд гарын үсэг зурсан.

2022 онд Чайна Тисижу Сивил Инженеринг Групп ХХК Түмэн Айл Инвест ХХК-ийн нүүрсний уурхайн олборлолтын нэгдсэн төслийн тендерт амжилттай оролцож, тус компанийн гадаадын хамгийн том валютын төсөл болсон бөгөөд энэ нь тус компани Монгол Улсад ашигт малтмалын салбарт албан ёсоор хөл тавьсныг илтгэх чухал төсөл юм. Сэнтиан Нүүрсний компани группийн давуу талтай платформын нөөцөд тулгуурлан, нүүрсний хил дамнасан худалдааны арвин туршлага, өргөн цар хүрээтэй борлуулалтын сувгийн тусламжтайгаар Түмэн Айл нүүрсний уурхайн олборлосон нүүрсний Хятадын дотоодын тээвэрлэлтийн үр ашиг, борлуулалтын чадавхийг үр дүнтэй нэмэгдүүлж, тус уурхайн олборлолт, тээвэрлэлтийн нэгдсэн эрчим хүчний худалдааны гинжин хэлхээг бүрдүүлэн, Монгол, Хятадын эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд бодит үр ашгийг авчрах болно.

Энэ удаагийн гэрээ байгуулагдсанаар Сэнтиан Энерги Хятад-Монголын эрчим хүчний томоохон коридорыг нээх зорилгын хүрээнд нэгэн чухал алхам хийлээ. Цаашид Сэнтиан Энерги группийн болон өөрийн давуу талуудыг бүрэн ашиглан Хятад-Монголын эрчим хүчний хамтын ажиллагааг тууштай урагшлуулж, улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад компани талаасаа хувь нэмэр оруулах болно.