Сэнтиан Энерги Групп ХХК
Монгол хэл
Главная страница > Мэдээ,мэдээлэл > [Групп] Хятад Жин Ан Групп ХХК болон Чайна Тисижу Сивил Инженеринг Групп ХХК стратегийн хамтын ажиллагааны хүрээний гэрээнд гарын үсэг зурав

[Групп] Хятад Жин Ан Групп ХХК болон Чайна Тисижу Сивил Инженеринг Групп ХХК стратегийн хамтын ажиллагааны хүрээний гэрээнд гарын үсэг зурав

Эх сурвалж:Хатад Жин Ан ХХК
Нийтэлсэн огноо:2023-11-28

 

11 дүгээр сарын 28-ны өдөр Хятад Жин Ан Групп ХХК (товчоор: Хятад Жин Ан) болон Чайна Тисижу Сивил Инженеринг Групп ХХК (товчоор: Чайна Тисижу) стратегийн хамтын ажиллагааны хүрээний гэрээнд гарын үсэг зурах ёслолыг зохион байгууллаа. Хятад Жин Ан Групп ХХК-ийн дарга Жяо Чисэн, Чайна Тисижу Сивил Инженеринг Групп ХХК-ийн Намын хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ТУЗ-ийн дарга Лю Бө нар ёслолд оролцож, хоёр талын холбогдох бизнесийн төлөөлөгчид гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцов.

 

Хятад Жин Ан компани болон Чайна Тисижу компани стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын талбай

 

Хуралд, Жяо Чисэн Хятад Жин Ан Групп компанийн тохай товч танилцуулгыг хийж,дараах зүйлийг онцлон тэмдэглэлээ.Тэрээр хэлэхдээ, Хятад Жин Ан компанийн бизнесийн үйл ажиллагаа нь эрчим хүч, газрын тос, байгалийн хий, цагдаагийн тусгай хэрэгсэл, аюулгүй байдал, мэдээллийн том өгөгдлийн салбарыг хамардаг гэж мэдэгдэв.Сүүлийн жилүүдэд тус компани гадаад зах зээлийг идэвхтэй хөгжүүлж, дэлхийн нөөц бололцоог өргөжүүлэн, олон улсын холбогдох аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтын ажиллагаа тогтоосон байна. Хятад Жин Ан компани нь дотоод, гадаадын зах зээлийн асар их чадамж болон арвин баялаг нөөцтэй бөгөөд Чайна Тисижу компанитай мэргэжлийн давуу тал, хөгжлийн нөөц бололцооноос харилцан нөхөх шинж чанартай юм. Цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, аж ахуйн нэгжийн өндөр чанартай хөгжлийг хамтран ахиулах чин хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Лю Бө Чайна Тисижу Сивил Инженеринг Групп компаны үндсэн байдал болон сүүлийн жилүүдэд компанийн хөгжилд гарсан амжилтын талаар товч танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, Чайна Тисижу нь иж бүрэн барилгын ажил гүйцэтгэх чадамжтай томоохон барилгын компани бөгөөд улсын хэмжээнд “дөрвөн тусгай, долоон нэгдүгээр зэрэглэлийн” гэрчилгээтэй ховор компаниудын нэг бөгөөд Аньхой мужид энэхүү зэрэглэлийг эзэмшсэн цорын ганц барилгын компани юм. Сүүлийн таван жил дараалан тус компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны цар хүрээ тус бүр 100 тэрбум юаниас давж, түүний бизнесийн сүлжээ нь БНХАУ-ын 30 гаруй муж, шууд захирагддаг хот, өөртөө засах орныг хамарсан бөгөөд дэлхийн 30 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна. Тэрээр, ирээдүйд хоёр тал нягт хамтран ажиллаж, боломжийг ашиглан, харилцан давуу талаа бүрэн дүүрэн ашиглаж, нөөц бололцоогоо хуваалцан, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, илүү том амжилтад хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

 

Хятад Жин Ан компанийн дарга Жяо Чисэн тусгай үзэсгэлэн үзэж сонирхов

 

Гэрээнд гарын үсэг зурсны дараа Жяо Чисэн тэргүүтэй төлөөлөгчид урилгаар БНХАУ-ын Ардын сайн дурын цэрэг Америкийн эсрэг дайнд оролцсон төмөр замын инженерийн ангийн тусгай үзэсгэлэн, Чайна Тисижу Сивил Инженеринг Групын нам, эв нэгдлийн соёлын музей болон аж ахуйн нэгжийн танхимтай танилцав.

Энэхүү стратегийн хамтын ажиллагааны хүрээний гэрээний байгуулалт нь Хятад Жин Ан компанид өөрийн үйлдвэрлэлийн нөөц, тавцангийн давуу талыг ашиглан хүчтэй түншлэл бий болгож, эрчим хүчний салбарт гүнзгийрэн ажиллаж, улсын эрчим хүчний аюулгүй байдлыг тасралтгүй хангахад хувь нэмэр оруулахад ашигтай байх болно.

 

 

Чайна Тисижу Сивил Инженеринг Групп ХХК нь иж бүрэн барилгын чадамжтай томоохон барилгын компани бөгөөд дэлхийн 500 тэргүүний компани болох БНХАУ-ын Төмөр замын хувьцаат компанийн “жишиг” гишүүн юм. Компанийн шинэ гэрээний дүн тасралтгүй гурван жил 200 тэрбум юанитай давж, орлого нь 100 тэрбум юанитай давжээ. Тус группд 25 бодит салбар компани, 4 харьяа нэгж, 3 салбар нэгж, 10 дотоод командлал, мөн олон улсын болон дотоодын олон үйл ажиллагааны байгууллага, инженерийн командлал (төсөл удирдлагын газар)-тай байдаг.