[Групп] Дэлонг ганийн үйлдвөрлэл групп ХХК-ийн дэд ерөнхий захирал Хятад Жин Ан Компанид зочлон, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв
2023 оны 12-р сарын 15-ны өдөр Шанхайн Дэлонг гангийн үйлдвөрлэл групп ХХК-ийн (товчоор: Дэлонг гангийн групп) дэд ерөнхий захирал бөгөөд Дэлонг хөрөнгө оруулалтын захирал Тян Лишин Хятад Жин Ан групп ХХК-д (товчоор: Хятад Жин Ан) зочиллоо. Хятад Жин Ан ТУЗ-ийн даргын туслах, группын стратегийн хөгжлийн төвийн захирал У Лин Бээжин хот дахь төв байранд нь халуун дотноор хүлээн авч уулзлаа. Талууд нүүрс, төмрийн хүдэр, байгалийн хийн нөөцийн нэгтгэл, худалдааны хамтын ажиллагаа, хилийн чанад дахь үйлдвэрлэлийн төсөл хэрэгжилт зэрэг асуудлаар санал солилцож, хэлэлцээ хийв. Сэнтиан Энерги ХХК-ийн гүйцэтгэх дэд захирал Жиан Суан Чин, Дэлонг хөрөнгө оруулалтын хамтрагч Чин Лян нар зэрэг төлөөлөгчид уулзалтад оролцлоо.
Уулзалтын эхэнд У Лин дэд захирал Тян Лишинтэй уулзсанд халуун дотноор талархал илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, Хятад Жин Ан групп ХХК нь эрчим хүч, химийн болон аюулгүй байдлын технологийн салбарт үндсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөрөнгө оруулалт, хөрөнгийн удирдлагын чиглэлээр ч мөн идэвхтэй ажиллаж байна. Монгол Улс болон Ойрх Дорнод бүс нутгуудад нүүрс, газрын тос, хий зээг эх үүсвэрийн баялаг нөөцтэй бөгөөд Монгол, Хятадын газар нутгийн хилийн боомтод төмөр замын дэд бүтцийн төсөл хэрэгжүүлсэн байна. Энэ удаагийн Дэлонг гангийн групптэй хийж буй хамтын ажиллагааны хүрээнд талууд эрчим хүчний хөгжлийн салбарт харилцан ашигтай, хамтдаа амжилттай ажиллах боломжтой гэж танилцууллаа.
Тян Лишин хэлэхдээ, Дэлонг гангийн үйлдвөрлэл групп ХХК-нь гангийн үндсэн үйлдвэрлэл, худалдаа, логистик, эрчим хүч ба хүрээлэн буй орчны чиглэлээр туслах үйлчилгээ эрхэлдэг томоохон нэгдсэн гангийн групп юм. Компанийн гадаад зах зээлд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын алхамыг тасралтгүй эрчимжүүлж, гангийн салбарыг “Нэг бүс, нэг зам” санаачилгын дагуу тэлэх төлөвлөгөөтэй байна. Талууд хамтран ажиллаж, хоёр талын давуу нөөц боломжоо бүрэн ашиглан дотоод болон олон улсын зах зээлийг холбож, харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд итгэлтэй байна гэжээ.
Энэ удаагийн Дэлонг гангийн үйлдвөрлэл групп ХХК-ийн удирдлагын айчлал нь группийн эрчим хүчний бизнесийн хөгжилд чухал дэмжлэг болхын зэрэгцээ стратегийн хувьд гүн гүнзгий ач холбогдолтой юм. Хятад Жин Ан компани нь эрчим хүчний зах зээлд тууштай ажиллаж,нөөц баялгийн суурийг бэхжүүлэн,улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах болон эдийн засгийн өндөр чанартай өсөлтийг дэмжихэд хувь нэмрээ оруулах болно.