Сэнтиан Энерги Групп
Монгол хэл
Главная страница > Мэдээ,мэдээлэл > [Групп] Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошууны засагийн газрын даргы тэргүүнтэй төлөөлөгчид манай компанид зочилж,туршлага солилцов

[Групп] Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошууны засагийн газрын даргы тэргүүнтэй төлөөлөгчид манай компанид зочилж,туршлага солилцов

Эх сурвалж:Хатад Жин Ан ХХК
Нийтэлсэн огноо:2023-02-02

2023 оны 2 дугаар сарын 2-нд Хятад Сэнтиан Энерги групп компанид ӨМӨЗО- Зүүн үзэмчин хошуу (товчоор “зүүн үзэмчин”) хошууны дарга Жоу Юлун болон хөгжлийн бодлогын газрын дарга Юнган нарын төлөөлөгчид айлчилж,туршлага солилцов. Хятад Сэнтиан компанийн дэд ерөнхий захирал Жоу Лу, группын стратеги хөгжлийн хэлтсийн дарга У Линь, Сэнтиан Энерги ХХК-ийн дэд захирал Жиан Суан Чин нар Бээжингийн төв оффист төлөөлөгчдөд халуун дотноор хүлээн авлаа.

Группийн дэд ерөнхий захирал Жоу Лу нь Зүүн үзэмчин хошууны дарга Жоу Юйлуны тэргүүтэй төлөөлөгчдийг халуун дотноор угтан авч, Хятадын Сэнтиан группын төв байрыг үзэж танилцууллаа.Үүний дараа болсон уулзалтын үеэр тэрээр Хятад Сэнтиан компанийн хөгжлийн түүх болон үйл ажиллагааны ерөнхий танилцуулгыг хийв. Тус групп нь эрчим хүчний салбарт олон жилийн туршлага хуримтлуулсан бөгөөд техник технологийн давуу тал, төслийн баялаг туршлага, боловсон хүчний нөөцөөрөө онцлогтой болохыг тэмдэглэлээ.Түүнчлэн тэрээр Зүүн үзэмчин хошуутай хамтран Жу Эн Хятад–Монголын олон улсын аж үйлдвэрлэлийн паркийн бүтээн байгуулалтыг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, Монголын зүүн орны эрчим хүчний гол гарцыг бүрэн нээхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Зүүн үзэмчин хошууны дарга Жоу Юйлун Хятад Сэнтиан группийн удирдлагуудын халуун дотно хүлээн авалтад талархал илэрхийлж, Зүүн үзэмчин хошууны үндсэн нөхцөл байдлыг дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, Зүүн үзэмчин хошуу нь ӨМӨЗО-ны хил хязгаарын томоохон хошуу бөгөөд эрчим хүчний нөөцөөр баялаг бүс нутаг юм. Манай хошуу Монгол Улстай газарзүйн хувьд ойрхон, хамтын ажиллагаа нягт явагддаг бөгөөд ашигт малтмал зэрэг байгалийн баялгаар баялаг. бид экологийн тэнцвэрийг сахин хамгаалах үндсэн дээр бүс нутгийн онцлог эдийн засгийг идэвхтэй хөгжүүлж байна. Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилгоор Жу Эн Хятад-Монголын олон улсын аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэх тусгай баг байгуулж, уг төслийг идэвхтэй дэмжиж, богино хугацаанд хэрэгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Үүний дараа талууд төслийн хамтын ажиллагааны гол хүчин зүйлүүд болон хөгжлийн зорилтын талаар нэгдсэн ойлголцолд хүрлээ.Төсөлийг хэрэгжүүлэх явцад тулгарч болзошгүй бодит асуудлуудтай холбоотойгоор талууд өөрсдийн санал, зөвлөмжийг дэвшүүлсэн юм. Мөн хуралдааны үеэр төслийг урагшлуулах явцад анхаарах чухал үе шат, зорилтуудыг тодорхой болгож, цаашдын ажлын үндсийг бэхжүүллээ.

Энэ удаагийн айлчлал, хамтын солилцоо нь талууд Жу Эн аж үйлдвэрийн төслөөр төв болгон хамтран ажиллаж, хил дамнасан худалдааны үйлдвэрлэлийн сүлжээг цаашид өргөжүүлэн тэлэхэд бодит түлхэц үзүүлэв.Үүний хүрээнд бөөнөөрийн худалдааны төв, худалдаа үйлчилгээний дэд бүтэц, гаалийн хяналтын агуулах зэрэг өндөр чанартай төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, ард иргэдийн амьжиргааг сайжруулан, хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.