Сэнтиан Энерги Групп ХХК
Монгол хэл
Главная страница > Мэдээ,мэдээлэл > Сэнтиан Энерги Компани Шилийн Гол аймаг, Зүүн үзэмчин хошууны засгийн газартай хамтран Монгол-Хятадын эрчим хүчний төсл дээр ажилласан

Сэнтиан Энерги Компани Шилийн Гол аймаг, Зүүн үзэмчин хошууны засгийн газартай хамтран Монгол-Хятадын эрчим хүчний төсл дээр ажилласан

Эх сурвалж:Хатад Жин Ан ХХК
Нийтэлсэн огноо:2022-12-05

Шиньхуа мэдээ|Сүүлийн үед Хятадын Сэнтиан Групп ХХК (цаашид “Хятадын Сэнтиан” гэх) харьяа байгууллага Сэнтиан Энерги ХХК (цаашид “Сэнтиан Энерги” гэх) 2022 оны намар-өвлийн Шилийн Гол “Үүл” хөрөнгө оруулалтын хуралд оролцов.

Энэхүү хөрөнгө оруулалтын хуралдааныг Шилийн Гол аймгийн засгийн газар зохион байгуулж, оролцогч компаниуд болон бизнесийн холбоодод нутгийн салбарын хөгжлийн давуу талууд болон хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулсан. Хуралдааны үеэр нийт 25 үйлдвэрийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор 10.2 тэрбум юаньд хүрсэн. Үүнээс, Хятадын Сэнтиан компани нь Зүүн үзэмчин хошууны засгийн газартай хамтран Зүүн-хатавч боомтын Монгол-Хятадын хилийн төмөр замын холболт болон холбогдох бүтцийн бүтээн байгуулалтын төслийн гэрээнд гарын үсэг зурсан.

Зүүн-хатавч боомтын төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор 200 сая юань байна. Талууд хамтарсан компани байгуулж, хил дамнасан төмөр замын холболтын барилга, гаалийн хяналтын агуулахын барилга, үйл ажиллагаа, нүүрсний тээврийн салбарын хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийн сүлжээний санхүүгийн үйлчилгээг өргөн хүрээнд хамтран ажиллах төлөвлөгөөтэй бөгөөд Зүүн-хатавч боомтын чадавхийг илүү нэмэгдүүлэх болно.

Мэдээллээр, энэ удаагийн төслийн гэрээ нь Хятадын Сэнтиан групп болон Зүүн үзэмчин хошууны засгийн газар,аж ахуйн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтран хөгжих бодит алхам юм.Тус групп нь Зүүн-хатавч боомтод эрчим хүч, ашигт малтмалын дэд бүтцийг байгуулж, Хятад–Монголын эрчим хүч, ашигт малтмалын хамтын ажиллагааг өргөжүүлэх бөгөөд ингэснээр Зүүн үзэмчин хошууны хилийн эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлж, Хятад–Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү гүнзгий, өргөн хүрээнд хөгжүүлэх зорилготой байна.

Эх сурвалж: Шиньхуа

Мэдээний эх сурвалж: Эдийн засгийн лавлах сонин

Зохиогчийн эрхийн мэдэгдэл: Зохиогчийн эрх нь анхны зохиогчид хамаарах бөгөөд хэрэв зөрчсөн бол бидэнтэй яаралтай холбогдоно уу, бид яаралтай шийдвэрлэх болно.