[Групп] Хилийн худалдааны төвийг хамтран байгуулах, хөгжлийн шинэ хуудас нээх — Өвөр Монголын Дархан Муумянган холбоот хошууны намын удирдлагын төлөөлөгчид манай компанид айлчлан танилцлаа
2025 оны 4 дүгээр сарын 2-нд ӨМӨЗО-ы Дархан Муумянган холбоот хошуу (товчоор: Дархан Муумянган хошуу) намын нарийн бичгийн дарга Жя Баолян тэргүүтэй төлөөлөгчид Хятад Жин Ан ХХК (товчоор: Хятад Жин Ан)-ийн Бээжингийн төв байранд зочилж, манай компанийн харьяа компани болох Сэнтиан Энерги Групп ХХК (товчоор: Сэнтиан Энерги групп)-ийн үйл ажиллагааны талаар судалгаа хийж, санал солилцов. Хятад Жин Ан компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жяо Чисэн, Стратегийн хөгжлийн төвийн захирал У Линь, Сэнтиан Энерги группийн ерөнхий захирал Жиан Суан Чин нар Дархан Муумянган холбоот хошууны удирдлагыг халуун дотноор хүлээн авсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр Хятад Жин Ан компанийн дарга Жяо Чисэн Дархан Муумянган холбоот хошууны Намын хорооны удирдлагуудын айлчлалд халуун дотноор угтан авч, компанийнхаа ерөнхий үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийлээ. Тэрээр хэлэхдээ, Хятад Жин Ан групп нь үнэ цэнийн сүлжээ байгуулах, үйлдвэрлэлийн шилжилт хийх өндөр чадвартай бөгөөд бага өндрийн их даацын нисгэгчгүй онгоц, арилжааны нисэх, эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээ зэрэг салбарт үйлдвэрлэлийн зохион байгуулалттай байгааг онцоллоо. Сэнтиан Энерги Групп нь Хятад Жин Ан Групп компанийн эрчим хүчний сүлжээний салбарын чухал нэгж бөгөөд Дархан Муумянган холбоот хошууны Мандал боомтын байршлын давуу талд тулгуурлан, нүүрсний жил бүрийн экспортын хэмжээ хэдэн сая тоннд хүрсэн худалдааны цар хүрээг бүрдүүлээд байна. Цаашид талууд хамтран ажиллаж, ногоон ухаалаг гаалийн хяналтын агуулах барих ажлыг урагшлуулснаар боомтын нэвтрэх чадамжийг үр дүнтэй сайжруулж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг хэмнэхээс гадна хоёр талын хилийн худалдааны бүрэн үйлдвэрлэлийн сүлжээний хөгжүүлэхэд хүч болж, боомтын эдийн засаг ба аж ахуйн нэгжийн хөгжлийг харилцан ашигтайгаар дэмжих болно гэжээ.
Дархан Муумянган холбоот хошууны нарийн бичгийн дарга Жя Баолян Хятад Жин Ан группийн удирдлагуудад халуун дотно хүлээн авсанд талархал илэрхийлж, Сэнтиан Энерги группийн Мандал боомтын эдийн засгийн хөгжилд оруулж буй чухал хувь нэмрийг өндрөөр үнэлэв. Тэрээр хэлэхдээ, Дархан Муумянган холбоот хошуу нь Хятад–Монгол–Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа бөгөөд БНХАУ- ын хойд зүг рүү чиглэсэн нээлттэй бодлогын чухал түшиц газар юм. Хошуунь Мандал боомт нь Хөх хот–Бугат–Ордосын бүс нутаг дахь цорын ганц улс хооронд жилийн турш нээлттэй хуурай боомт бөгөөд сайн дэд бүтэц, төлөвшсөн үйл ажиллагааны загвартай. Мөн хошууны нутаг дэвсгэр уудам, агаарын орон зай өргөн, цэргийн болон иргэний харилцаа найрсаг тул бага өндөрт нислэг бүхий жолоочгүй тээврийг хөгжүүлэх өргөн боломж бүрдсэн. Орон нутгийн засаг захиргаа хүч чадалтай, алсын хараатай аж ахуйн нэгжүүдийг хөрөнгө оруулалт хийж, суурьшин хөгжихийг халуун дотноор угтан авдаг хэмээн илэрхийлэв.
Дараа нь Хятад Жин Ан компанийн Стратегийн хөгжлийн төвийн захирал Ү Лин болон Сэнтиан Энерги групп ХХК-ийн ерөнхий захирал Жиан Суан Чин нар Бээжингийн Говэй Эрчим Хүч ХХК болон Өвөр Монголын Хуа Яун Орчин Үеийн Ложистикийн ХХК-ийн удирдлагуудтай хамт хуралд оролцож, Дархан Муумянган холбоот хошууны намын хорооны удирдлагуудтай хамтран бага өндөрт эдийн засаг, ногоон ухаалаг тоон техинологид суурилсан гаалийн хяналтын агуулах, цэвэр эрчим хүчний тээвэр зэрэг салбаруудын хамтын ажиллагааны чиглэлээр гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэв.Талууд цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хил дамнасан эрчим хүчний иж бүрэн үйлдвэрлэлийн үйлчилгээний тогтолцоог хамтран бий болгох, тэг хүлэмжийн боомтын бүтээн байгуулалтыг дэмжих, бүс нутгийн эдийн засгийн чанартай хөгжлийг ахиулахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.
Энхүү уулзалт амжилттай болж өндөрлөлөө,Талууд олон салбарт хамтын ажиллагааны боломж, тодорхой санаачилгатай байгаагаа илэрхийллээ. Ирээдүйд Группийн эрчим хүчний хангамжийн сүлжээний үйл ажиллагаа нь боомтын бүтээн байгуулалтыг цөм болгон үргэлжилж, Дархан Муумянган холбоот хошууны салбар бүртэй олон чиглэлээр хамтран ажиллаж, орчин үеийн хил дамнасан эрчим хүчний ложистикийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж,Энэ нь улсын эрчим хүчний аюулгүй байдалд аж ахуйн нэгжийн хувь нэмрээ оруулах чухал алхам болох юм.