Сэнтиан Энерги ХХК-ийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, бизнесийн уулзалт хийв
Сүүлийн өдрүүдэд Сэнтиан Энерги ХХК-ийн (товчоор: Сэнтиан Энерги) Ерөнхий захирал Монгол Улсын төрийн өмчийн бодлого, зохицуулалтын хорооны (товчоор: Монголын ТӨБЗХ) урилгаар төлөөлөгчдийн багийг ахлан Монгол Улсад ажиллаж, бизнесийн уулзалт, хэлэлцээр хийлээ.Уулзалтаар Монголын ТӨБЗХ-ны дарга ноён Чингэл Сэнтиан Энерги ХХК-ийн төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч уулзсан юм. Мөн уулзалтад Монголын ТӨБЗХ-ны Тамгын газрын дарга, Монгол Порт Групп-ийн зөвлөх, Сэнтиан Энерги ХХК-ийн дэд захирал нар оролцлоо.
Монгол Улсын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын хорооны дарга Чингэл Улаанбаатар хотод Сэнтиан Энерги ХХК-ийн төлөөлөгчдийг халуун дотноор угтан авч, хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.Тэрээр уулзалтын үеэр,“БНХАУ нь Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч, худалдааны гол түнш бөгөөд Хятадын компаниудын Монгол Улсад хийж буй хөрөнгө оруулалт нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Мөн энэ нь Монгол орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах болно” хэмээн онцлон тэмдэглэв.Мөн тэрээр,Монгол Улсын Төрийн өмчийн хороо нь Хятад Сэнтиан Энерги ХХК-ийн охин компани болох Сэнтиан Энерги компанийн Монгол Улсад хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллах бөгөөд хоёр улсын эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийн төлөө хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Сэнтиан Энерги компанийн Ерөнхий захирал Чингэл даргын халуун дотно хүлээн авалтад талархал илэрхийлээд, группын төв болон Сэнтиан Энерги компанийн хөгжлийн түүх, бүтээн байгуулалтын төлөвлөгөөний талаар танилцууллаа. Тэрээр цааш нь,Сэнтиан Энерги компани нь БНХАУ-ын эрчим хүчний улсын стратегийг даган, нүүрс, ашигт малтмал зэрэг томоохон түүхий эдийн салбарт урт хугацаанд тогтвортой, нарийн судалгаатайгаар ажиллаж, зах зээл дээр өрсөлдөх чадвараараа тодорч байгаа гэдгийг онцлов.Мөн Цаашид Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ Монголын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын хороотой нягт уялдаа холбоотой ажиллан, Монгол–Хятад–Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулахаар зорьж байна гэдгийг илэрхийллээ.
Монгол Улсын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын хороо нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг удирдах эрх бүхий байгууллага бөгөөд улс орны бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг170 гаруй том, дунд компанийн удирдлагыг хэрэгжүүлдэг. Энэ удаагийн Монгол Улсад хийсэн айлчлал нь Сэнтиан Энерги компанийн хувьд цар тахлын дараах хилийн дэглэм суларснаас хойш гадаад улсад хийж буй анхны томоохон бизнес уулзалт бөгөөд стратегийн өндөр ач холбогдолтой юм. Уулзалтын үеэр талууд нүүрсний худалдаа, ашигт малтмалын олборлолт, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож, хэд хэдэн чухал асуудлаар харилцан ойлголцолд хүрлээ. Ирээдүйд Сэнтиан Энерги компани нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, Монгол–Хятадын эрчим хүчний коридорыг бүрэн хэмжээнд нээхэд хувь нэмрээ оруулж, улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргах болно гэжээ.